|
Бичсэн Өвөг
|
|
2008 оны 12-р сарын 28, Ням гариг, 12:39 |
............Галт тэрэгнээс буухад хар дээлтэй, ноосон малгай дарж өмссөн нэгэн эрэгтэй намайг тосож, гэрлүүгээ дагуулж явав. Би түүнийг дагаж явахдаа царайг нь сайтар гэгч ажиглахыг оролдов. Түүний царайг харахад Монгол хүн биш, хятаддуу царайтай нэгэн байв. Тэр нэлээд хэдэн малаа хүнд дээрэмдүүлсэн талаар товчхон ярьж, гомдолтой байгаагаа надад ойлгуулав. Яагаад ч юм мэдэхгүй түүнд би асуулт тавьсангүй, хар дээлт хүн намайг дагуулж явсаар жижиг модон байшинд дагуулж ортол дотор нь 2 хүн хир буртаг болсон хөнжил толгой дээгүүрээ нөмөрсөн байгааг би олж харлаа.
Биднийг орж ирэх чимээнээр өнөө 2 хүн сэрж хөнжлөө сөхөн нааш хартал тэднийг хятад хүмүүс байхыг би хараад л мэдэв. Байдал нэг л биш ээ, хар дээлт хаалга даран зогсов, би пийшин дээр байсан данхыг аван хар дээлтийн нүүрлүү унатал нь савж гарч гүйтэл хар дээлт 2 хятадын хамт араас минь нэхэн хөөв. Айдас дээд цэгтээ тулав... Нэг хоромч зогсолтгүй гүйсээр тэднээс мултрав бололтой амьсгаа авч ойр орчмоо анзаарвал олон Монгол гэр, жижиг модон байшингуудыг шамбааралдуулан барьсан байх ажээ. Нэгэн Монгол гэрийн хаалган дээр "Монгол айл" гэж бичсэн байхыг хараад энэ хавийн учир байдлыг асууж мэдэхээр ортол эмгэн угтан авч "суу хүү минь" гэж надад хандан хэллээ. Юу ярихаа мэдэхгүй түүнээс та монгол хүн мөн үү гэж асуутал өөдөөс эмгэн монгол хүн биш ээ хэмээн хятад аялга гарган хэлсэн даруу би сандлаасаа сандран босож, гэрийн хаалгыг өшиглөж гартал дээхэн талд бас нэгэн монгол гэр байх агаад гэрийн хаяанд дов болтол хөлдсөн шээс баас байх юм. Би бодохдоо Монгол хүн хэзээ гэрийнхээ хаяанд дов болтол бааж шээгээд хөлдөөх билээ? Энэ газарт юу болох нь энэ вэ? хэмээн гайхаж, сандрах зэрэгцэн байхад 7 орчим настай 2 хүүтэй тааралдав. Тэднээс та 2 монголчууд уу гэж асуутал тийм ээ, гэхдээ ээж монгол, аав хятад гэж хэлэх үед цээжинд нэг зүйл бөглөрөх шиг болоод асгартал чарлан уйлж, харсан зүгтээ гүйв. Дунд сургууль бололтой хуучирсан цагаан байшингаас хэд хэдэн сурагчид нааш алхаж байв, тэдний зүг "энд монгол хүн байна уу...." гэж хашгиртал намайг тоосон хүн алга. Би улаанбаатар буцаж нөхдөө дуудан энэ бузартсан газрын хүмүүсийг газрын хөрснөөс арчхыг хүсэвч 7 настай монголжуу царайтай 2 хүү нүдэнд харагдаж, тэдний адил нялх амьтдыг яах ёстойгоо мэдэхгүй мунгинаж.................. байтал нойрноосоо сэрлээ. Нулимас шанааг маань даган урссан байсныг арчиж, эхнэрлүүгээ хараад "хайраа, би муухай зүүд зүүдэллээ, үнэхээр аймшигтай" гэж хэлээд уртаар санаа алдаж, хятадуудыг үзэн ядах сэтгэл урьд өмнө байгаагүйгээр буцалж, эх орон, Монгол угсаагаа хайрлаж, харамлах сэтгэл ундарч байв. Энэ зүүднээс сэрсэндээ баярлаж байна...
"ЭТСБТ" Э.Одбаяр www.pambaga.net
Comments
 |
|
LAST_UPDATED2 |