Эх болсон эх орон минь
logo

Өнөөдөр - 2010 оны 9-р сарын 04

Эх болсон эх орон минь PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Өвөг   
2009 оны 4-р сарын 11, Бямба гариг, 14:43
Эх орон энэ үгэнд хичнээн олон утга шингэсэн байдгийг бид заримдаа төдийлөн сайн ухамсарладаг билүү дээ. Эх орон гэхээр юуны түрүүн эх болсон газар шороо, монгол нутаг хэн бүхний сэтгэлд буух нь лавтай. Гэхдээ энэ нь олон талтай, цогц ойлголт бөгөөд эх болсон эх орны тухай ярихад монгол газар нутаг, монгол хүн, монгол ахуй, зан заншил, тусгаар тогтнол, тэгээд хөгжлийн асуудал ээлж дараатай яригдах ёстой л доо. Эх орон маань биднийг эхийн сэтгэлээр энэ ертөнцөд хүлээн авч өөрийн дулаан илч, гэрлээ түгээж, түүгээр тэжээгдэх хөрс шороо, ургамал, амьтан, түүнд түшиглэсэн нийгэм соёлыг бидэнд өвлөн хүргэж буй хэн бүхний сэтгэлд ямагт уяатай тийм л газар нутаг билээ. Эх орон миний оюуныг төлөвшүүлж, надад хүч чадал хайрлан “би, энэ нийгмийн хийгээд энэ газар нутгийн нэгээхэн хэсэг нь байж түүнд  эзэн нь, бас боол нь байх учиртайг” сэтгэл санаанд  гүн шингээж өгсөн миний амьдралын талбар, хүч чадлын эх ундарга минь билээ. Тэгэж бодож, сэтгэж, сүсэглэж явбал эх орноо бид эх шигээ хайрлах сэтгэлийн шижим урган гарах учиртай юм. Мөн  эх орноо хайрлах сэтгэл ч бас хүн бүрийн сэтгэлд байнга уяатай байхын үндэс болно.
Эх орон гэдгийг хамгийн жижиг зүйлээс ургуулан бодвол тэр нь хүн бүрийн унасан газар, угаасан уснаас эхлэх учиртай байх. Тэр нь цаашлаад өөрийн төрсөн сум, аймаг, тэгээд монгол улс болж хүрээгээ тэлэн бидний сэтгэлд эх орон болж орж ирдэг гайхамшигтай зүйл юм. Бид  хэн ч байсан төрсөн тэр л газраасаа уруудах үед сэтгэлийн тэнхээ авч, урамших үедээ түүндээ сүсэглэн залбирдаг нь эх оронтойгоо бид зүрх сэтгэлээрээ хичнээн нандин холбоотой байдгийн илрэл буй за.  Нөгөө талаар энэ нь хүн бүрт бахархах  сэтгэлийг төрүүлж байдаг ажээ.  Монголчууд бид бүгдээрээ л монгол  эх орондоо хайртай, энэ бол эзэн Чингисийн өлгий нутаг хэмээн бахархан ярьдаг. Энэ бол бахархлаас үүдэлтэй эх оронч үзлийн нэг илэрхийлэл гэж бодож байна. Миний хувьд Монгол эх орон минь сая сая жилийн байгалийн хувьсалд улам бүр төгөлдөржиж, зуу зуун жилийн нийгмийн хувьсгалд улам хүчирхэгжиж ирсэн дэлхийд данстай, үр хүүхэддээ ээлтэй, тэнгэрт ойрхон орших гайхамшигт нутаг юм. Тиймдээ ч би Монголын салхинд дуртай, Монголын үнэрт хайртай, Монголын газар шорооноос иш үндэс аван ургасан ухамсарт нийгмийн бие төлөөлөл юм.
Иймд монгол эх орон бол миний сэтгэлд  их үнэ цэнэтэй  байхаас аргагүй, миний орон зайг бий болгосон, миний бяцхан ертөнцийг тэтгэдэг, надад онгод авчирдаг тийм л газар нутаг юм. Би хэрвээ Номхон далайн нэг арал дээр хүн болж төрсөн бол тэр миний эх орон, надад түүний талбай, эд баялаг нь бус тэндээс миний хүртэх тэр л эерэг энерги л гол зүйл болох байсан болов уу. Ингээд бодохоор эх орон өөрөө хүний сэтгэлд олон шижмээр холбогдон оршиж, тэр хэмжээгээр хүнийг төлөвшүүлж, тэтгэж байдаг бурханы хишиг гэлтэй.
Түүний материаллаг илрэл нь биднийг хүрээлж буй уул, ус, хангай, говь, тал хээр хосолсон өргөн уудам нутаг бөгөөд түүнээс бид амьдралын утга учир, эерэг энергийг хүртэж, бас зөв амьдрах замаа олж  байдаг гэж хэлж болно. Энэ бол хийсвэр мэт ч хүн бүрт байх ёстой сэтгэлгээ юм даа. Иймээс эх орныг бурханы хүчтэй зүйрлэн түүнд итгэж, түүнийг өөрийн чадах тэр хэлбэрээрээ тэтгэж байх нь хүн, байгалийн хүйн холбоог илэрхийлэх хүний сэтгэхүйд оршин буй нандин сэтгэлийн  илэрхийлэл болно.
Чухамхүү энэ өнцгөөс эргэн харахад орчин үеийн монголын нийгэмд энэ итгэл байхгүй болчихсон нь нэн харамсалтай. Бид эх орноо тэтгэх тэр зүйлийг умартан, авах гээхийн сэтгэлгээг илүү хөгжүүлээд байгаа нь даанч тусгүй зүйл  юм.  “Би Монголд төрсөндөө бахархдаг. Энэ бол Төвдийн дараа орох бурханы орон юм” гэж нэг хүнийг хэлэхэд нь миний мунхаг оюун “Бурханы орныг Монголтой зүйрлэдэг нь ...” гэж дотроо шоолох шахам юм болж билээ. Харин одоогийн миний хүрсэн энэ өндөрлөгөөс харахад Монгол орон минь байгалийн өөрийн төгс төгөлдөрөөрөө хүнийг омогшуулж, хүч тамир өгч чаддаг тийм нутаг юм. Тэр омог энэ л энгийн мэт санагдах эргэн тойронд минь буй байгаль, нийгэм, түүх, соёлын биет болон биет бус өв уламжлалаар дамжихын сацуу дотор минь бургилах тэр халуун цусанд минь шингэн  иржээ.
Монголын хөдөө гэж нэрлэдэг тэр онгон, зэлүүд  нутагт тэнгэр газрын хооронд, үүлс нь уултай шүргэлцэх тэр хязгааргүй дайдыг эзлэх энэ өргөн уудам нутгийн ард түмний өчүүхэн нэг хэсэг нь БИ болж төрсөндөө хязгааргүй баярлаж, бахархаж явдаг нэгэн билээ. Эндээс би хүч чадлаа сэлбэж, цааш амьдрах урам зоригийг  авдаг даа. Энэ бол миний эх орон.
Эх орны өөр нэг хүчирхэг зүйл нь түүний нийгмийн хөгжил яах аргагүй мөн. Энэ нутгийг хамгаалахын төлөө, түүний сүр хүчийг мандуулахын төлөө явж байсан бидний өвөг дээдэс агуу юм. Төв Азийн энэ өндөрлөгт Монгол гэдэг нэрийг дуурьсгаж энэ үржил шимт, баян нутгийг бидэнд үлдээсэн өвөг дээдсээрээ бид бахархах учиртай. Түүнийг өнөөдөр хүртэл элдэв халдлагаас хамгаалан ирсэн эрэлхэг эх орончиддоо ч баярлах ёстой. Энэ л газрын хөрс, ургамал, сэвэлзүүр салхи, байгалийн олон өнгө, гэрэл, дөрвөн улиралд зохицсон бидний амьдралаас урган гарч буй тэр сүр хүч, ухаан нь монголчууд биднийг өнөөдөр хөтөлж явдаг бизээ. Иймээс Монголын нутаг сүр хүчийн бэлэг тэмдэг юм.

Өнөөгийн бидний монголчуудын эх оронч сэтгэлгээ хэр байдаг юм бэ дээ. Хүн бүр л Монгол орон баян гэж бахархахаас Монгол орон тэнгэрлэг нутаг гэж ер ярьдаггүй, Монголын хүн ард бурханлаг гэж өгүүлэх хүн тийм ч олон биш юм уу даа. Ингээд бодохоор эх орноороо бахархах сэтгэлгээг хүүхэд, залуучуудад олгож чадахгүй байна уу, эсвэл өнөөгийн үеийнхний сэтгэлд тийм орон зай бага байдаг юм болов уу.  Эх оронч сэтгэлгээ хичнээн энгийн зүйлээс эхэлдгийг хүн бүр л ойлгож байх учиртай. Энэ бол нийгмийн тогтолцоо, улс төрийн амьдрал, тэдгээрийн биет бүтээгдэхүүн болсон эдийн засгийн хүчнээс бус миний газар шорооноос үүсэх ширхэг өвс, нэг мод, үзэсгэлэн төгөлдөр байгаль, уламжлан ирсэн соёл, мөр зэрэгцэн алхах анд нөхөд ... эд бүгд миний эх орон юм. Иймд миний эх орон сайхан үзэмж төгөлдөр байж миний амьдрал цэцэглэн дэлгэрч, миний сэтгэл уужуу тайван, хүсэл мөрөөдөл минь ариун цэвэр байх нь эх орны эзэн болсон хүн ард биднээс шалтгаалах нь ойлгомжтой юм. Миний байрны гадаа хог хаягдал үгүй, миний явдаг замаар мод бут цэцэглэн, надтай зөрж өнгөрөх хүн баяр баясгалангаа хуваалцан инээмсэглэж, бүдчиж яваа нэгэнд би туслан, бүдэрч яваа үед минь надад түшиг тулгуур болох сэтгэлтэй тийм л хүмүүсийг төлөвшүүлсэн  нийгмийг бүрдүүлсэнээр бид эх орондоо хувь нэмрээ оруулж буйн илрэл болох юм. Ийм л сэтгэлгээг, ийм сэтгэлийн орчныг хүн бүрт бүрдүүлж чадсанаар эх орон өөрөө хөгжихийн сацуу эх орондоо бид улам бүр татагдаж, түүний нэг салшгүй хэсэг болно доо.
Би  газарзүйч мэргэжилтэй хүн л дээ. Би эх орныхоо байгалийг судалж, залуу үед мэдлэг түгээх, зүй зохистой ашиглахад нь өөрийн үгээ хэлж явахыг хичээж, энэ бүхнийг бусдад зөв таниулж, өөрөө бас  танин мэдэж, түүний эмзэг холбоосыг нээн илрүүлэхийн төлөө л энэ насыг барж байна. Тиймдээ ч би Монголын газар нутгийн зүй бус ашиглалт, газрын төлөө, мөнгөний төлөө явагдаж буй өнөө үеийн үйлдэлд сэтгэл эмзэглэж явдаг нэгэн билээ. Ийм зүй бус үйлдэл өнөөдрийн Монголын нийгэмд газар авсан нь хэн бүхэнд тодорхой болжээ. Үүний уршиг монголын газар шороо, хүн ардын эрүүл мэнд, тусгаар тогтнолд ихээхэн аюултай юм.
 Хүн бүр эх орноороо бахархах, эх орондоо золиос болж чадах, эх орноо хамгаалах зориг, сэтгэлийн хаттай байхын сацуу эх орныхоо бурханлаг чанарыг улам түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцох  нь монголчууд бидний энэ дэлхийд ирсэн гол шалтгаан гэж ухаалгаар бодох чадвартай байвал, ээ дээ мөн сайн юмсан гэж л бодож, үүний төлөө залбирч явдаг аа би. 
Уншигч түмэн та нар минь энэхүү эргэцүүллийг унших зуураа өөрөөсөө эх орон минь миний хувьд юу билээ гэж нэг бодож үзээрэй. Ингэх зуур эх орондоо би юу хийж чадах вэ гэдэг сэтгэгдэл аажимдаа цээжийг  чинь оволзуулаад зүрх дэлсээд ороод ирэх вий. Яг л тэр агшинд БИ гэдэг хувь хүн бүрэлдэж, ЭХ ОРОН гэх тэр аугаа ертөнц сэтгэл дотор тань бий болох учиртай.
Эх болсон Монгол нутаг минь зуу зуун жил оршин тогтнож, хөгжин дэвжих нь иргэн нь болсон БИ, ЧИ, ТА – БИД бүгдээс эхтэй шүү.

Энэ уудам нутагт монголчууд бид эзэн нь болж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, хүн төрөлхтний хөгжлийн алхаатай хөл нийлүүлэн яваа нь их хувь тавилан билээ.  Тунгаагтун, бодогтун.

Д.Даш (Доктор, Профессор)
Hits: 1892

Comments (25)

germanas bichij bna
ta nar ymar muuhai Hitleriig duuraigaad.het munhaglaad bh ym a.ta nar yg maluud shig haragdaj bna.2tom hurshiinhuu dund aytaihan shig bhgui bol evguidne shuu,suuld ne umdunduu sheevee
a guest , August 19, 2010
zz
mongoloos uur zunduu ornuud yduu.ted nar ta nar shig Hitleriig dahin shutej bna uu.Naad khas temdeg ch ne unen shog haragdaj bna.
a guest , August 19, 2010
te
bi odoo germand hyatad hoolnii gazar ajildag.buur hyatduudtai hamt.bi uneheer setgel hangaluun bgaa ajiliinhaa hamt olond.Asia humuusiin setgel uul ne neg ymsan.Anh udaagaa l ta nar shig...eo eo heleh ch ug alga
a guest , August 19, 2010
tz
ta nariig yagaad tur zasag yah ch gui bgaa ym be.bi bsan bol ta nariig bugdeereng ne shorond hiih bsan ym
a guest , August 19, 2010
hatan
Залуусаа эх орондоо хайртай гэж орилохийн оронд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бодитой зүйлсийг хийж бүтээцгээе. Хэрэв бид ингэж чадвал бидний хайртай монгол улс маань хөгжиж дэвшинэ. Тиймээ залуусаа бид бүгдээрээ эх орныхоо төлөө гэсэн нэгэн зорилгын төлөө нэгдэцгээе. Бид чаднаа. Миний МОНГОЛ улс үүрд мөнх мандан бадраг.
a guest , June 29, 2010
Солонгосоос ээж,хүн, эгч хүн, эмээ хүн бичиж байна.
Би ч бас та нартайгаа адил эх орон,улс үндэстнээ хайрладаг нэгэн байна. Үндэсний үзэл, үндэсний ухамсар маш чухал зүйл. Гэвч харин хэтрээд ирэхээрээ хортой зүйл. Үүний лай ланчгийг Афганистан, Иранаас эхлээд олон улс эдэлж байна. Үндэсний хэт хөөргөн байдал эргээд дэлхийн хөгжлийн урсгалыг харах нүдийг тагпаж, ертөнцөөс сондгойруулан, хөгжлийг боймлоно.

Үүний тод жишээ бол Төвд юм даа. 1911 онд Монголтой зэрэг өөрийн тусгаар тогтнолыг зарласан Төвдийг бушуухан өрнийн соёлтой холбож, баруунжуулж модернизацид оруупах гэсэн өөрийнх нь хүч дотроо нэлээд хүчтэй гарч иржээ. Харин хэт үндэсний үзэлтэй, өөрийн л бол өөдөө өргөдөг, өнгөрсөн баларсан юмаа үндэсний халдашгүй зан заншил ёс дэглэм гэж үздэг, гадны зүйлийг үл тоомсорлодгоор барахгүй хялайн хардаг хуучинсгууд нь тэдэнд саад хийн бүдүүлэг харанхуй байдлыг нь авч хоцорсон.

1952 онд Хятадын чөлөөлөх арми орж ирэхэд бүдүүлэг төвдүүд өөдөөс нь юу ч хийж чадаагүй. Энэ урт хугацаанд соёлжиж боловсроод, холбоотон сүлбээтэнтэй болж, олсон тусгаар тогтнолоо авран хамгаалах бололцоо байсан ч үндэсний онцлог гэгдэх бүдүүлэг ёс заншилдаа хүлэгдсээр хайран цагийг дэмий өнгөрөөжээ.
Үүнийг эх орон нэгт,элгэн садан дүү нар минь зөв бодож,зөв тунгааж, хэтэрхий бүү хөөрөлд автаж,угаасаа зовж байгаа ард түмнээ бүү түгшүүрт оруулаасай гэж хүсч гуйж байна.
a guest , May 10, 2010
dayarmongol dibilzm tand
Yunii omno ta buhend eruul enh saihan buhniig husei. mongol tumen dotor buur argaa barsan iim humuus baidag gehed itegmeergui bna. iim setgeliin tenhee baihgui humuus yag tuun shig ee dord ybna setgel oodrog ym bodoj baibal aajimdaa buh zuil chin buten shuudee sanaa saihan bol zaya sain gej medmeer ym minii bolon bidnii mongol uunees dor baihad undes ugsaataigaa odii hursen bolhoor odoo iim cholootoi saihan niigemd mongol uls buur amarhan mandan badrana
a guest , March 04, 2010
Bvgdeeree negdie zaluusaa
Та бvхэнд энэ өдрийн мэнд хvргэж алс холын солонгос орноос мэндчилж байна.Mонголчуудынхаа төлөө гэсэн та нaрын ажил vилсийг vргэлж өндөрт vнэлэж дэмжиж байдаг билээ.би өөрөө бас vндсэрхэг vзэлтэй. солонгост байдаг vндсэрхэг vзэлтэй.дэлхийгээр нэг тархан сууга монголчуудаа нэгтгэх тэднийхээ дуу хоолойг дэлхийд гаргахын тулд М-онлайн радио найз нартайга хамтарч ажилуулдаг билээ.24цаг явдаг энэ радио дээрэ vндсэрхэг vзэл гэж юм бэ монгол улсын аюлгvи байдал өнөөгийн монголд гадаадынханы хийж байгаа бусармаг зvилийн талаар залуустаа мэдээ мэдээлээл хvргэх гэсэн билээ.та нар цаг зав боломж байдаг бол надтай мэдээ мэдээлэлээсээ солилцож байгаач гэж гуйх гэсэн юмаа. Бvгд нэгдээд хийвэл бvтэхгvи юм байдаггvи билээ.Tа бvхний ажилд ондор амжилт хvсьe.Та бvхнийг хvндэтгэсэн С.Бадамбазар. yahoo id :Daruuhan01
a guest , January 25, 2010
tsohilt
Mongol ulsiin min hooliig idej bj ene Dibizem yu yariad bgaan be hujaa garaltai bhaa LEE owogtoi muu haashaa yum uhsenee hiigeed mongold bgaad bgaan ichihgui uheriin mah idjaagaadaa mongoliin min buh yum saihan ideh yum ni ch amttai shuu
a guest , January 19, 2010
Kostomariko
Ter dibizem sumbee min bid uher bol chi yamaa za bid yamaa bol chi honi za
a guest , January 19, 2010
Зочин
Даяар Монгол хөдөлгөөнд хэлэх зүйл байна. Танай тэргүүн гэж байгаа нөхөр Б.Болдсайхан эмч нь 2010-01-11-нд ТВ-25-аар Гүндалай, Жаргалсайхан нарын оролцсон ярилцлагаар МСS-н Оджаргалын төмөр замыг дэмжиж байгаа нь сэжигтэй санагдлаа. Оджаргал нь Хятадаар санхүүжсэн уугуул, суугуул нь тодорхой биш учир битүүлэг нөхөр, үндэсний бизнэсмен биш гэж бодож байна. Та нар ямар хүнээр удирдуулаад байгаа юм бэ? Наад Болдсайхан чинь шижигтэй нөхөр юм биш үү? Хуудлаа Монгол туургатануудаа цуглуулъя гээд жүжиглээд байгаа юм биш үү? Ингэж эх орон ч царайлдаг суугуул нөхдүүд олон болжээ.
a guest , January 14, 2010
jonon
pizda.. gants hujaa zodoj uzeegui bj ih hutsnaaa...
a guest , January 13, 2010
jonon
hooe ter DIBILiZMEE, mongolchuud uher bol chi unee baihaa te.. uyatadiin bool bsnaas orosiin bool baisan ni ch deer bh, dibilizm ta ter hujaanuudtaigaa booliig ni hiigeed yaw, tand hyatadiin irgen boloh bolomj bga gedegt bitgej bga shuuuuu!!!!
a guest , January 13, 2010
tuvshin_novshnuudaa
huuy ter hazar mongol bas uvur mongol buriad geh met ter lalruudaa bugsunduu chih novshnuudaa ene delhiid azi tiviin tseejind orshih gantshan mongol tuurgatan bgaa busad ni zvgeer novsh gej helmeer bna ali deer ved ustaad vgvi boltson novshnuudiig yah gej mongol gej yriad bgaa ym be ta nar ali esvel dvvrtsen tenegvvd ymu ali ch ulsad vndserheg hvmvvs baih ystoibi ed nariig demjij bgaa uul ni german shig ulsaasaa sanhvvjdeg bol bvvr bolood yvchnadaa germand bol bundesees halzanguudad bvh bolomjiig ugdug ter ni shig manai zaluust hvn alah erhiin hvrtel uguh ystoi daanch deer bgaa hvmvvs ni ors hytadiin sheesnvvd bolohloor tiim huuli gargahgvildee novsh gej ter deer bichsen zaluugiin vnen shvv orosuud bas l ylgaagvi novshnuud gants hytad bishshvv bidnii daisan oros geed zunduu bna shvvdee
a guest , January 06, 2010
Монгол
DIBILIZM-ИЙГ БИЧСЭН НӨХӨР ТА КОМПЮТЕР ДЭЭР КРИЛЭЭР БИЧЭЭД СУРЧИХДАА.
a guest , January 05, 2010
DAYAR MONGOL-DIBILIZM
...malnuud maltaigaa ulam adilhan boljee...Ene dayar mongol enter geh hudulguunuudiig yerdoo oilgohgui uym.ta nar uynd hyatadiig uzen yadna we.yer oilgohgui uym.taanuus uzen yadlaa geed hyataduud aihgui.taanuus negiig allaa.negiig ailgalaa geed hyataduud zogsohgui.oros hyatad 2iin hen ni ih auyltai we...ta nar bodoj uzsen uu...hyatad bol mmanai ulsiin munhiin hursh bolj irsen uls.manai 2ornii tuuh sudardch belen bga...uheruud min ta nar bol zugeer utsan kuukeldee gedegee medehuu?...50n heden ond bidnii uurdiin naiz MAO ah enter gej duu garj baisniig ta hed yer ni medhuu...teheer uheruuded uy gej heleh geed bn we gewel ene buh uzen yadalt,ene buh ta nariin hyatadiig horsoh uzeliig TA NARIIN AH narchin suulgaj ugsun...hyatadiig hoosnoor uzen yaduulj orosiig awtomataar tahin shuteh uzeliig mongol ornii buh TA NARIINH SHIG BYATSHAN tarhind suulgaj ugchee...YGAAD HYATADUUDAD DURGUI BN gesen asuultiig bi HYATAD ZAIL gej hashgarsan olon hunees asuusan.ted nariin hariult bol ijil...HYATADUUD MANAI GAZAR NUTGIIG AWLAA.HYATADUUD MANAI HUULIIG HULUNDUU GISHGIJ BAINA.HYATADUUD OHIN BUZARLAJ MONGOL OROND URJLEE gej hariulna....Eee araichdee...Ta nar iim uymnaas bolj hyataduudiig uzen ydaj baiwal unheer haramsaltai.ene bol hyataduudaas shaltgaalah buyu yer ni anti china uzliin buuri suuritai batalgaa bish...uheruud iim uymand sanaa zowdog bolson uym bol uuniigee hyataduudad bish TOR ZASAGTAA uur utsaaraa ilerhiileh yostoi...HYATADUUD MONGOL OROND MONGOL HUULI ZURCHIJ BN gedeg ni hyatadiin bish bidnii buruu,bidnii tur zasgiin huchgui sul doroi baigaa shinj...tiim uchir tur zasagtaa gomd

tgd ene dayar mongol entger gesen hudulguunii hairan zaluus...hairan ireeduigee hii hooson urj baigaad haramsaj bn...Hii hooson uzen yadaltandaa awtsan(notolgoogui)...BI MONGOL,BI CHINGISIIN UDAM,BI HUH TOLBO gej huurtsguusun hii hooson tseejee deldehees uur uym hiij chadahgui garuud uymda...hooe hooe hooe tiim ih hyataduudiig uzen ydaad hyatadiig ustgamaar bga bol hicheelee hii tegeel boloo...sur,bolowsor,nom unsh...BIEiin hucheer GANTSiig,Medlegiin hucheer myangiig gedeg ugiig sanaj aw...odoo tgd hii hooson eh oronch tsarailaad MONGOL TSUS,DAICHIN TSUS,MALCHIN ZAYA gej alham tuatamdaa hashgarah shaardlagagui.naadah chin odoo ued hend ch hamaagui.21r zuund 13r zun yriad oorsdooroo baharhaad uursdiiguu huurguud ywj baigaa ni ineedtei bn...tgd bas naad hyatadiig hooson uzen ydah uzlee ch gesen zogsoo...MONGOL oron gej OROSiin ach buynaar yostoi dalaaraa hewtejdee...ta nariin ah nar chin mongol orniig hagas dutuu europjson buduuleg oorshigee arhichin oron bolgon huwirgaj...iim anti china uzliin gol suuri ni oros ah nar gedgiig gadarlahchgui baigaa biz...hyatad mongoliig uusgii gewel amarhan teren shig hurdan uym baihgui...tehed odoo boltol bid uusaagui bn

...uzen ydah handlagaa hyatad bish bidii tuuh hel soyol,bichig ruu baij bolomgui hor uchruulsan orsuudruu gargasan ni deer bh...zaza UHERUUDED AMJILT...tgd uher tsarailaad bi MONGOL ER HUN,GUNDUIGUU bh yostoi geed ywj bhgui uydaa

dayar mongoliin tom jijig uhernuudee sonsoj bai...ta nar odoo boli ireeduigee bod...tom tom geree boliulj chadahgui uym bj neeh nazi temdeg shahaj gants neg hujaa zodsonoo baharhaj yridag,mongol mongol gej hashgaraad eh oronch tsarailaad ywj baihaas uur uy ch hiihgui baigaa uruwdultei garuud...tgd joohon joohon batsaanuudiin tolgoig erguulehdee sain...TA NARIIN HAIRAN ZALUU NAS CHIN DUUSAJ BN...AMIDRALAA BOD UHERNUUDEE...mongol ulsiig hugjuulj bn oorchilj bn gej bodoj baiwal tom enduurel...mongold eh oronch uzel heregtei ch ta nariihiig bol DIBILIZM(TENEGLEL,TUILSHRAL) gene...EHLEED BIEE ZASCHIH,TGD GEREE ZASCHII,GEREE ZASSANIIHAA DARAA TURUU ZAS...gej l heliidaa....UHERNUUDEEEEEEEEEEEEEEEEEEE
a guest , December 11, 2009
IH MONGOL ULS MANDAN BADRAG
http://www.medee.mn/content/6791.shtml манай улсад орогнол хүсч эхнэр хүүхдээ дагуудаад амь амьдралаараа дэнчин тавьж дүрвэж ирсэн ӨВӨР МОНГОЛ залууг эхнэр хүүхдийн хамт албадан гаргажээ. Монголчууд Бид чинь нутагруугаа гүйсэн морийг ч замд нь барьж унадаггүй ард түмэн биш билүү Даяармонголын анд нөхдөө Та бүхэн Гадаадын харьатын алба болон НҮБ-н холбогдох хүмүүстэй уулзаач ЭНЭ залууг буцаагаагүй бол хүний нутагт дарлагдаж байгаа цус нэгт олон ахан дүүс маань эх нутагтаа тэмүүлэх байсан Афганистанд Хазар Монголчууд яаж хавчигдаж боолчлогдож байгаа билээ Хятадад ӨвөрМонголчууд бас л боолчлогдож бн
a guest , November 13, 2009
...
alaa ogooch alj chadahgui bol yadad ter shuwuunuudiig hoh tengert mini butsaaaj tawi tawiulahgui bol ta nariig tenger nirgeesei pizdaaaaaaa lalar hodolgoon uhaantai m bol etsesiig n hurtel temtseech
a guest , October 26, 2009
коммунистуудад эх орон гэж байдаггүй юм.
коммунистуудад эх орон гэж байдаггүй юм.
энэ өдрийн мэнд хүргэё даяар монголчуудаа.та бүхэний ажлын зорилго чиглэлийг ерөнхийд нь ойлгож байгаа боловч ,хийсэн ажилууд тань явцуу хүрээнд явагдаад байгаа юм шиг санагдаж байна аа.гадныханд доромжлогдоод байгаа монголчуудаа хамгаалж өмгөөлж ,гадны даварсан нөхдүүдтэй тэмцэж байгаа тань зөв үйлдэл боловч,зөвхөн гадныхантай бус хамгийн гол ажил тань гадныханыг давархад хүргээд өөгшүүлээд байгаа монголчуудтай эрх мэдэлтэнүүдтэй тулж ажиллах юм биш үү.Энэ нөхдүүдийн тэргүүн эгнээнд коммунистууд буюу МАХН ынхан гэдгийг эрх биш мэднэ биз дээ.Та бүхэн эх нутгаа үндэстнээ хамгаалан тэмцээд л байдаг ,Гэтэл цаагуур дээгүүр чинь эх орноо эх нутгаа худалдаад зараад эхэлчихлээ шүү дээ .2000 оноос эхлэн мянганы зам тавих нэрийдлээр л анх хужаа нарыг хувьсгалт ах нар бөөнөөр нь оруулж ирсэн одоо ямар байгааг та бүхэн харж л байгаа байх.М.Энхболд ,Энхсайхан мэтийн хужаагийн эрлийзүүд ,СҮ.батболд,улаан бадамжунай мэтийн эх орноо худалдагсад,өнөөдөр хэрхэн баян тансаг эрх мэдэлтэй байгааг
та бүхэн харж л байгаа байх.Одоо давраад бүхэл бүтэн 70 жилээр монгол улсын нэг аймгийг авилгалын хэдхэн сая доллараар зарчихлаа шүү дээ,энэ бүхнийг ямар улсууд хийгээд байна боддоо дандаа МАХНынхан .Дараа нь үлдсэн бүх байгалийн баялгаа энэ мэтээр зараад дуусна юу ч үгүй хоосон ядуу ард түмэн хэдий монгол гэж мянга орилоод ч яаж ч чадахгүй.Одоо бүр байтлаа нөхөн сонгууль явуулж байгаа чингэлтэй дүүргийн сонгуулийн хороон дарга нь хужаа аавтай нөхөр тууж явах шив дээ/Ганболд гэж нэг нөхөр орой болгон зурагтаар гарах юм/,монголчууудийг дээрэлхсэн ямар нэг жижиг компанийн хужаа нарыг хашраагаад ч яах юм. шүүх цагдаагаасаа авахуулаад дээгүүрхи дарга эрх мэдэлтнүүд нь хужаа ,гадныхны гарт орчихсон ,хамгаалж өмгөөлөөд байхад яалтай билээ.Зоригт гэж нэг коммунистуудын гар хөл болсон нөхөр эх нутгаа 70 жилээр гадныхны ломбарданд тавьчихсан байдаг ,давраад сайдын суудал нь багадаад монголын баялаг нь ихдээд эрх мэдэлд хүрч үлдсэн зүйлсийг маань устгах гээд бүхэл бүтэн улсын засгийн газарийг хөдөлгөөд л.Энэ бүхнийг та бүхэн харж байгаа байх.эх нутгаа эх орноо охидоо худалдах их аян энхбаяр хэмээх их удирдагч улаан коммунистын эрх мэдэлд хүрсэн он жилүүдээс эхтэй шүү дээ.коммунистуудад эх орон гэж байдаггүй юм.Зөвхөн эрх ашиг аугаа их удирдагч л гэж байдаг юм
a guest , October 16, 2009
jiji
ta bvhend amjilt hvsii ih goy niitlel bn
a guest , September 07, 2009
Arai ch dee
http://www.mongolub.ucoz.com/news/2009-08-02-124 ZAlUUSAA TA NAR YUGAA HIIGEED BGAN BEE..DAWARSAN HUJAAG..MONGOL HVN L YUM BOL ZAAWAL VZ
a guest , September 06, 2009
bayarlalaa
Ta buhnii ajild amjilt husie. heseghen ni ch gesen iim uil ajillagaa yavuulj bgaad bayartai bna. bayarlalaa
a guest , July 03, 2009
hi
ta nar chadnaa bi ch bas chadna
a guest , June 17, 2009
...
ta buhend amjit husii
a guest , May 14, 2009
эх орон хүнийг төлөвшүүлж, тэтгэж байдаг бурханы хишиг
Сайхан нийтлэл болж. Гэхдээ азрын төлөө, мөнгөний төлөө л хүний амьдрал бий гэсэн сэтгэл өлгийтэй хүүхдэд хүртэл бий болсон цагт Даш гуай та дараагийн нийтлэлдээ үүнээс хэрхэн гарахыг бидэнд ухааруулбал зүгээр юм болов уу. Бид эх орноо хайрлахын тулд эх орныхоо үнэ цэнийг илүү их үнэлдэг л болох хэрэгтэйг үүнээс би ухаарлаа. Танд их талархая.
a guest , April 24, 2009

Write comment

smaller | bigger

busy
 

Шинэ мэдээ

Хамтрагчид

 

 
 

Санал асуулга

Монголдоо хайртай юу?
 

Чөлөөт цаг

 
 
 
 

© 2008-2009 "ДАЯАР МОНГОЛ" хөдөлгөөн.                                                                                                                                                       Гүйцэтгэсэн: ЭТСБТөв